Thursday 17 January 2013

Авто тээврийн хэрэгсэлийн татварыг багасгах уу?


Нийслэл хот маань хөгжөөд ч байгаа юм уу, машин нь замдаа багтахаа болиод удаж байна. Гэвч  өөрийн гэсэн унаагүй бол энэ их хотод ажил амьдралаа явуулна гэж үлгэрийн далай билээ. Иймээс л хэн хүнгүй хөл дүүжлэх унаатай болох хэрэгтэй. 
Гэтэл улсаас “чи нэг өдөр ажилаад хэрэггүй” гэх шиг машины дугаараар хөдөлгөөнд оролцохыг хориглох болсон. За яахав дээ, нэг өдөр гэрийн ажилаа, эсвэл оффисдоо шигдээд дотоод ажилаа амжуулаад авахад одоохондоо болох л юм гэж олонх нь бодсон байх. Гэхдээ инглээ гээд татвараа багасгаж байна уу? 5 ажлын өдрийн нэгд нь яваагүй юм чинь, агаарт ч бохирдол гаргахгүй, зам ч элээхгүй байгаа гэсэн үг биз дээ. Үүнийхээ төлөө авсан татварынхаа 5-ны нэгийг нь буцаан олгомоор юм, мөн цаашдын татварынхаа ч 1/5-г авахгүй байх хэрэгтэй.
Гэтэл энэ хачин аргацаасан журам гаргачаад, түүнийгээ замын ачаалалыг бууруулж чадсан ажил хийсэн гэж ярьдаг ичдэггүй нийслэлийн захиргааныхан болимоор юм аа. Одоо тэгээд бүүр зүүн талдаа рүүлтэй машиныг бас нэг өдөр явуулахгүй байх санаатай. 
Энэндээ таарсан тээврийн хэрэгсэлийн татвар, агаарын бохирдолын татвар гэж авдагаасаа бууруулах юм байх даа. Тэгвэл ч бас өөр хэрэг шүү. 

No comments: