Monday 21 December 2009

Бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн мэдээг энэхүү сайхан цэцэгтэй хүргэж байна. Нэр нь: Charming Centaury. Би ч бараг яг л манай компаний нэр байх болов уу гэж бодож байна. За ургамлын мэргэжилтнүүд саналаа хэлээрэй.
Өнөөдөр сайн, муу 2 мэдээтэй байна. Сайнаас нь эхлэе, Бид анхны үүсгэн байгууллах хурлаа хийлээ, хэдийгээр бүх шийдвэр гараагүй ч бид эхлэж чадлаа. Муу мэдээ нь гэвэл манай үүсгэн байгууллагчдын нэг нь цаашдын үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсноо мэдэгдлээ. Тун харамсалтай байгаа ч удалгүй буцан ирж нэгдэнэ гэдэгт итгэж байна.
Сайн, муу ээлжилж байдаг юм болохоор ахин 1 сайн мэдээ дуулгая. Бид энэ долоо хоногийн сүүлээр "Ladies only" шинэ жилийн парти хийхээр төлөвлөж байна. Бүгдээрээ хамтдаа коктайл хийж, халуун вино шимцэгээх болно. Бүгдийг нь урьж байна. Дэлэгрэнгүй мэдээллийг энэ урилгыг таньд явуулсан хүнээс лавлаарай.

Best wishes, ;)

No comments: