Thursday 17 January 2013

Авто тээврийн хэрэгсэлийн татварыг багасгах уу?


Нийслэл хот маань хөгжөөд ч байгаа юм уу, машин нь замдаа багтахаа болиод удаж байна. Гэвч  өөрийн гэсэн унаагүй бол энэ их хотод ажил амьдралаа явуулна гэж үлгэрийн далай билээ. Иймээс л хэн хүнгүй хөл дүүжлэх унаатай болох хэрэгтэй. 
Гэтэл улсаас “чи нэг өдөр ажилаад хэрэггүй” гэх шиг машины дугаараар хөдөлгөөнд оролцохыг хориглох болсон. За яахав дээ, нэг өдөр гэрийн ажилаа, эсвэл оффисдоо шигдээд дотоод ажилаа амжуулаад авахад одоохондоо болох л юм гэж олонх нь бодсон байх. Гэхдээ инглээ гээд татвараа багасгаж байна уу? 5 ажлын өдрийн нэгд нь яваагүй юм чинь, агаарт ч бохирдол гаргахгүй, зам ч элээхгүй байгаа гэсэн үг биз дээ. Үүнийхээ төлөө авсан татварынхаа 5-ны нэгийг нь буцаан олгомоор юм, мөн цаашдын татварынхаа ч 1/5-г авахгүй байх хэрэгтэй.
Гэтэл энэ хачин аргацаасан журам гаргачаад, түүнийгээ замын ачаалалыг бууруулж чадсан ажил хийсэн гэж ярьдаг ичдэггүй нийслэлийн захиргааныхан болимоор юм аа. Одоо тэгээд бүүр зүүн талдаа рүүлтэй машиныг бас нэг өдөр явуулахгүй байх санаатай. 
Энэндээ таарсан тээврийн хэрэгсэлийн татвар, агаарын бохирдолын татвар гэж авдагаасаа бууруулах юм байх даа. Тэгвэл ч бас өөр хэрэг шүү. 
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

from Anraa's greeting.

Monday 18 January 2010

Dear my friends,

Please receive my apology for being so lazy, and unproductive. From now on, I will try to be more active and useful in many ways, specially on starting up the our web.

Keep in touch dears, ;)

Monday 28 December 2009

Өглөөний мэнд.
Ирж буй шинэ оны мэнд хүргэе. Мөн өнгөрсөн бямба гаригт болсон манай шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн бүх найзууддаа баярлалаа. Та нартай сайхан үдшийг өнгөрүүлсэндээ баяртай байна. Удахгүй зургийг оруулаад, хүн бүрт явуулна.
Өндөр амжилтаар үдэж буй 2009 оноо баяртайгаар үдэж, аз жаргалаар дүүрэн 2010 оноо угтцагаая.

Happy New Year,

Wednesday 23 December 2009

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Шинэ жилийн мэнд хүргэе.

Бидний шинэ жилийн үдэшлэг Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдах болно. 26-нд 16.00 цагт уулзцагаая.

Welcome you all, beautiful Ladies :)

Monday 21 December 2009

Бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн мэдээг энэхүү сайхан цэцэгтэй хүргэж байна. Нэр нь: Charming Centaury. Би ч бараг яг л манай компаний нэр байх болов уу гэж бодож байна. За ургамлын мэргэжилтнүүд саналаа хэлээрэй.
Өнөөдөр сайн, муу 2 мэдээтэй байна. Сайнаас нь эхлэе, Бид анхны үүсгэн байгууллах хурлаа хийлээ, хэдийгээр бүх шийдвэр гараагүй ч бид эхлэж чадлаа. Муу мэдээ нь гэвэл манай үүсгэн байгууллагчдын нэг нь цаашдын үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсноо мэдэгдлээ. Тун харамсалтай байгаа ч удалгүй буцан ирж нэгдэнэ гэдэгт итгэж байна.
Сайн, муу ээлжилж байдаг юм болохоор ахин 1 сайн мэдээ дуулгая. Бид энэ долоо хоногийн сүүлээр "Ladies only" шинэ жилийн парти хийхээр төлөвлөж байна. Бүгдээрээ хамтдаа коктайл хийж, халуун вино шимцэгээх болно. Бүгдийг нь урьж байна. Дэлэгрэнгүй мэдээллийг энэ урилгыг таньд явуулсан хүнээс лавлаарай.

Best wishes, ;)

Saturday 12 December 2009

Konbanwa, Oройн мэнд.

Нэрний талаар тайлбар хэлж бас саналаа өгсөн Бямбаадаа баярлалаа. Хүн бүр тус тусын ажлаа хийж байгаа гэдэгт найдаж байна.
Одоогийн байдлаар, Япон дахь бүтээгдэхүүний үнийн судалгаа хийгдсэн байна. Мөн эхний ээлжийн бараа татан авалт Америкаас хийгдсэн. Онлайн систем авахаар бүх тохиролцоо хийгдсэн.